Миний ажлын ноу-хау

Миний ажлын ноу-хау

Ц.Оюунгэрэл зохиолчийн "Миний ажлын Ноу-Хау" бүтээл шинэчлэгдсэн нэмэлт бүлэгтэйгээр та бүхний сонорт хүрэхэд бэлэн боллоо. Оюуны өмчөөс гадна таны бас нэг том өмч бол цаг хугацаа. Энэ өмчийг бурхан хүн бүхэнд адилхан заяажээ. Хүн яаж ч баяжаад танаас илүү цаг хугацаатай болж чадахгүй юм. Иймээс таны ажил олгогч бүхнийг өөрөө хийе гэсэн ч цаг хугацаанд хавчигдах тул аргагүйн эрхэнд таныг хөлслөн ажиллуулж байгаа. Та ажлын цагтаа бүрэн хэмжээгээр хоёргүй сэтгэлээр ажилла. Ажлынхаа цагаас бүү хийдүүл. Хөлс төлж байгаа ажлын цаг хугацааг ажил олгогчдоо үнэнчээр зориулж сур. Харин өөрийнхөө мэдлийн цагийг "Юмтай хүн юмаа харамлаж буй" мэт ямар ч эргэлзээгүйгээр шулуухан харамла. Та ажил олгогчдоо хөлс мөнгөгүйгээр зарцуулсан цаг бүхнийхээ төлөө өөр нэмэлт ажил хийж, орлого олох боломжоо алдаж байдаг. Үгүй дээ л өөрийгөө хөгжүүлэх цагаа алдаж байдаг. Ийм учраас өөрийн мэдлийн цагийг өмчилж сур. Аудио бүтээлийн нийт урт: 8 цаг 26 минут Зохиолыг уншсан: Б.Ариунзул Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

0

ISBN:

978-99962-814-5-7

Нийтлэгдсэн:

2021-03-26

Зохиолч:

Ц. Оюунгэрэл

Нийтлэгч:

Ц. Оюунгэрэл

Аудио номын урт:

8.4 цаг

Аудио номын хэмжээ:

695.4 MB

Хамаарагдах таг

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.