Миний шүүгээнд

Миний шүүгээнд

Эмэгтэйчүүд гэхээрээ л тоо томшгүй олон хувцас авч, нэг их мөнгө үрэн таран хийдэг хүмүүс мэт ойлголт байдаг. Тийм ч байж болох л юм. Гэхдээ “жинхэнэ эмэгтэй” бол өөртөө хэрэгтэй цөөн хэдэн л хувцастай байдаг. Тэд өдөр бүр өөр өөр хувцас өмсөөд байх шиг санагддаг ч, үнэн хэрэгтээ яаж хувцаслахаа мэддэг юм. Тэд өөрт нь юу зохидгийг, юу хэрэгтэйг маш сайн мэддэг. Гэхдээ энд зөвхөн хувцасны тоо ширхгийн тухай яриагүй шүү. Хэрэв та хүсвэл хэчнээн ч хувцастай байж болно. Гол нь хувцас таныг өмсдөггүй, та өөрөө хувцсыг өмсдөг байх хэрэгтэй. Миний яриад байгаа эдгээр эмэгтэйн хувцасны шүүгээг онгойлгоод үзвэл та нийтлэг нэг зүйл олж харна. Бүгд өөр өөрийн донж маягтай, өөр өөр хүмүүс хэдий ч, тэднийг нэгтгэдэг зүйлс байдаг. Эдгээрийн талаар энэ номд дурдах болно. Энэ бол загварлаг, өөртөө итгэлтэй, амжилттай яваа, өөрийгөө хэн гэдгээ мэддэг эмэгтэй бүрийн шүүгээнд байх хэрэгтэй зүйлс юм.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

14+

Хуудасны тоо:

309

ISBN:

989996243585

Нийтлэгдсэн:

2022-07-04

Зохиолч:

Д. Дөлгөөн

Нийтлэгч:

Д.Дөлгөөн

Хамаарагдах таг

Ижил төстэй номнууд