
Миний тусгал
Бидний даган дуурайхыг хүсдэг стилүүд ямар учиртай талаар багахан ч болтугай мэдлэгтэй болсон байх. Бас “Өөрийн стилээ олно гэдэг нь өөрийгөө олохтой адил” гэсэн үгийг ч сайтар ойлгосон гэж итгэж байна. Өөрийнхөө стилийг хэн нэгний сэтгүүл дээрээс биш, хаа нэгтээ дэлгүүрийн шилэн хоргоноос биш харин маш ойрхон, өөрөөсөө хайгаад л олчих байж. Яг одоо уншигч та өөрийнхөө ямар бие галбиртай, танд ямар өнгө, хувцас зохих, ямар стилийн хүн болохоо тодорхойлчихсон сууж байна. Хамгийн сүүлийн зөвлөгөө бол “өөртөө итгэлтэй байх” юм. Та өөртөө итгэлгүй байгаа бол энэ бүх хөдөлмөр талаар боллоо гэсэн үг. Өөрчлөлт бүхэн айдас дагуулдаг. Би улаан өнгөнд дуртай атлаа тийм хувцас өмсөж чаддаггүй байсантай адил. Жижигхэн нимгэн уруултай болохоороо би уруулаа улаанаар будаж чадахгүй голдог байлаа. Дараа нь уруулаа улаанаар яаж будах талаар суралцаж мэдээд учрыг нь олсон. Тиймээс их, бага гэлгүй байнга л сурч мэдэхэд цаг гаргаж байгаарай. Мэдлэг бол өөртөө итгэлтэй байхын гол зэвсэг юм шүү.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
90
ISBN:
989996243585
Нийтлэгдсэн:
2022-07-06
Зохиолч:
Д. Дөлгөөн
Нийтлэгч:
Д.Дөлгөөн
Ижил төстэй номнууд