Миний хонгор хүү
Монгол улс 1990-д оноос ардчилсан нийгэмд шилжиж хөрш орнууд болон бусад улсууд руу зорчих, аялах, ажиллаж амьдрах эрх ч нээлттэй болсон. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр дэлхийн олон оронд тархсан хууль бус гэмт хэргүүд буюу хүний наймаа, хар тамхитай холбоотой хэрэгт манай орны иргэд ихээр өртөх болсон нь харамсалтай. Гадаадад ажиллаж амьдрах хүсэл зорилгодоо хөтлөгдсөн нутаг нэгтнүүдээ гэмт этгээдүүд хүний наймаа, хар тамхины хэргийн золиос болгож буй хэрэг ч цөөнгүй бүртгэгдэх болоод удаж буй. Албан бус мэдээллээр 1990-д оны сүүл 2000-д оны эхээс энэ хэргүүд эрчээ авч одоогийн байдлаар харийн шоронд хар тамхины хэргээр манай улсын хэдэн арван иргэд ял эдэлж байна. Харин хэчнээн иргэд хүний наймааны хохирогч болсон талаар тодорхой мэдээлэл байхгүй билээ. “Миний хонгор хүү” туужаараа дамжуулан уншигчдад дээрх аюулын талаар сэрэмжлүүлэг болгон бичиж үлдээв.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
0
ISBN:
Нийтлэгдсэн:
2019-11-18
Зохиолч:
Ц. Оюунбат
Нийтлэгч:
Ц. Оюунбат
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд