Монголын авьяаслаг бизнесмэнүүдийн нууц

Монголын авьяаслаг бизнесмэнүүдийн нууц

Энэ хорвоод бид бүгдээрээ л нүцгэн ирсэн. Харин ямар хүн болж төлөвших нь зөвхөн хувь хүний сэтгэл зүй, хүсэл мөрөөдөл, амьдралын төлөөх тэмцлээс хамаардаг болов уу. Харамсалтай нь, өнөөгийн хүүхэд, залуус ирээдүйдээ итгэх итгэл алдарч, хөнгөн хялбар аргаар амьдрахыг урьтал болгон дээд тэнгэрээс хишиг горьдон суух болжээ. Ядуувтар айлын хүүхдээс “Чи ямар мэргэжилтэй болох вэ?” гэж асуувал “Замын цагдаа”, дундаж хүний хүүхэд “Гаалийн байцаагч”, арай чинээлгийнх нь “Хуульч, Улсын Их Хурлын гишүүн болно” гэх байх. Өөрөөр хэлбэл, бяцхан иргэд маань авлига авахыг мэдэж байна. Чухам үүнийг л таслан зогсоож, хүүхэд залуусынхаа ирээдүйд хөрөнгө оруулах зорилгоор энэхүү номыг бүтээх санаа төржээ. Энэ бол баян хүний халаасыг тэмтрэх гэсэн сувьдаг сэтгэл, аль эсвэл бизнесийн тухай ном биш, ердөө л хүний тухай, тэр дундаа амьдралын нугачаа бүрийг зөвхөн өөрийн сэтгэл оюунаар туулж, улаан гараараа баялаг бүтээсэн хүмүүсийн тухай ном юм.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

0

ISBN:

978-99929-852-7-5

Нийтлэгдсэн:

2020-06-23

Зохиолч:

О. Чинзориг

Нийтлэгч:

О. Чинзориг

Унших хувилбар:
13,200₮
-20%
16,500₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авсанаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!