MOST 19 - Хүсэл тэмүүллийн цэнэг

MOST 19 - Хүсэл тэмүүллийн цэнэг

Эрч хүч, өөдрөг тэмүүлэл халддаг. Энэ номоос танд халдах болно. Зорилготой байж эрч хүчтэйгээр урагшлахын амтыг мэдэх үү? Мэдэрч байсаан (санаа алдах). Даанч гар утас, дэлгэц ширтэн аар саархан зүйлд сатаарч байтал эрч хүч, цаг хугацаа минь хаашаа ч юм алга болсон байдаг. Хийж бүтээх, сурч мэдэхэд зарцуулсан бол... Гэхдээ угаасаа урам зоригийн ундарга, сэтгэл хөглөгч “найз” байхгүй юм чинь өөрөөр яах ч байсан юм билээ. Харамсалтай нь үнэн. Цэнэглэгдэж чадахгүй байгаа болохоор л цэнэггүй гөлийсөн байдалтай байж, үүндээ таарсан зүйлд цагаа үрээд байгаа юм. Ер нь, энэ бидэнд бүгдэд тохиолдож байгаа асуудал. Бид ч энэ бүтээл дээрээ ажиллаж байхдаа сатааруулагч ертөнцөөс зай барьж, бүтээлдээ шингээх цаг хугацаа, эрч хүчийг тэмцэж, хичээж олж байсан. Бид чадсан. Та ч чадна. Бүх зорилго эхэндээ төсөөлөл байсан. Таных ч мөн төсөөллөөс эхэлнэ. Зүгээр л өдөржин утсаа маажаад амьдралынхаа алтан үеийг өнгөрөөх дэндүү хайран. Тиймээс өнөөдрөөс мөрөөдлийнхөө төлөө хичээх эрч хүчээр цэнэглэгд! Энэ номыг уншаад үз. Эрч хүч, өөдрөг тэмүүлэл халддаг. Танд халдах болно.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

3+

Хуудасны тоо:

224

ISBN:

978-99978-829-1-2

Нийтлэгдсэн:

2022-01-05

Зохиолч:

МОСТ Сэтгүүл

Нийтлэгч:

ШүрикэнТийм ХХК