Мөнх тэнгэрийн хүчин дор амьдармуй

Юуны өмнө энэхүү ном нь академик судалгааны ном биш гэдгийг эрхэм уншигчиддаа сануулах нь зүйтэй болов уу. Би тийм хэлбэрээр бичье гэж бодож байсан бөгөөд, хэрэв тэгж бичих юм бол цөөн хэдэн судлаачдын гар дээрээс цааш, өргөн олны оюуны санд хүрэхгүй өнгөрч мэднэ хэмээн “болгоомжилсон” хэрэг юм. Монголчууд бид өнөөдөр оюун санаа, үнэт зүйлс, ёс суртахууны хувьд дахин төрөх хэрэгтэй болоод байна. Тэгж дахин төрөхийн эхлэл бол “сайтар мартагдсан” буюу “мартуулсан” хуучин философи-руугаа эргэх явдал мөн. Энэ ном бол эсээ-роман гэдэг шиг, оюун санаа - философийн эсээ юм. Ер нь амьдралын болон үндэсний философи гээд яриад ирэхээр оюунлаг чанарын тухай яриа болоод явчихна. Оюунлаг буюу хүний тэнгэрлэг чанарын тухай яриа нь голдуу шашин шүтлэг, бүр цаашилбал мөргөл, бясалгал, зальбиралын практик болоод ирдэгийг хэн хүнгүй мэднэ. Тэр нь Христос, Будда, Аллах, Ариун Мария, Сатан бyюу Шулмас, хар болон шарын бөө, ламыг шүтэх ёс байж болно.

Ангилал:

Эссэ, шүүмж

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

62

ISBN:

978-1-008-96940-7

Нийтлэгдсэн:

2021-05-27

Нийтлэгч:

З. Эрдэнэбат

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд