Насан туршдаа эзэмшихүй

Насан туршдаа эзэмшихүй

Таамаглахын аргагүй өөрчлөлтийн өмнөх ирээдүй бидний үр хүүхдийг хүлээж байна. Огт мэдэхгүй, төсөөлөхөд ч бэрх ирээдүйд та үр хүүхдээ хэрхэн бэлдэж байна вэ? Яаж өөрчлөгдсөн ч чадамжаар хэмжигдэж, боломжийн үүд хаалга нээгдэх дэлхийд эцэг эхчүүдийн хийж чадах зүйл бол үр хүүхдээ бэлтгэх юм. Эцэг эх бүр адилгүй. Зарим нь үр хүүхдээ бусадтай харьцуулж урмыг нь хугалж, зодох, загнах зэргээр насан туршид нь үл мартах сэтгэлийн шарх үлдээдэг нь өр өвтгөм. Үүнийгээ биеийг нь төрүүлснээс санааг нь төрүүлээгүй гэж өмөөрөх нь байж боломжгүй үйлдэл юм. Хүүхэд өсгөнө гэдэг зөвхөн идэх хоол, сурах хэрэгцээ төдийгөөр хэмжигдэх зүйл биш. Оюун санааны хэрэгцээг нь хангаж, хүн болох үндэс суурийг нь зөв тавьж, удирдан чиглүүлэх учиртай. Иймээс хүний амьдрал, хувь заяаг өөрчлөх шидтэй энэхүү бага гайхамшигт өдрүүдэд яагаад ач холбогдол өгч анхаарах ёстойг, ингэснээр амьдралыг хэрхэн өөдрөгөөр өөрчилж болох талаар энэхүү номдоо багтаалаа. Амьдралд хамгийн сайхан зүйлүүд үнэгүй байдаг. Эцэг эхийн, хайр, тэврэлт, үнсэлт, инээмсэглэл, сайхан дурсамж үлдээх, асуултад нь хариулах зэргийг хэзээ ч бүү хойш тавиарай. Нэгэнт эргүүлж болохгүй цаг хугацааг эцэг эхийн хувьд үр хүүхдэдээ ухамсартайгаар зарцуулах нь таны үүрэг. Бас ирээдүйдээ хийж чадах хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. Хүүхэд бүр эрүүл аз жаргалтай орчинд хайр дүүрэн өсөх болтугай. - Бадарчийн Одсүрэн

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

181

ISBN:

978-9919-24-828-4

Нийтлэгдсэн:

2021-08-04

Зохиолч:

Б. Одсүрэн

Нийтлэгч:

Б.Одсүрэн

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд