Нийгэм-соёлын хүн судлалын удиртгал

Тус бүтээлд антропологийн сурах бичгүүдэд дурдаж буй, чухал гэж үзсэн арван зургаан ерөнхий сэдвийг сонгон багтаалаа. Арван зургаан бүлэг бүр дотор дэд сэдэв буй. Дэд сэдэв бүрд тохирох “монгол” жишээ олж багтаахыг хичээсэн төдийгүй хажууд нь дэлхийн хаа нэгтэй, аль нэг соёлыг судалсан антропологийн судалгааны жишээ ч мөн бий. Антропологич хүний хамгийн үнэтэй, бусад судлаачдаас ялгарах зүйл нь өөрөө оролцон ажиглаж байж олж авсан судалгааны баримт байдаг. Тэрхүү баримтыг энд жишээ болгон оруулсан болно. Уг ном олон хүний хувьд “мэддэг антропологиос” нь өөр антропологийн тухай байж мэдэх юм. Учир нь Монгол Улсад антропологийн судалгааны сэдэв, хандлага харьцангуй шинэхэн байгаа төдийгүй олон янзын давхар утга илэрхийлж байх шиг байна. Мөн монголын нийгмийн ухаанд нэгэнт хэвшин тогтсон цөөнгүй ойлголтыг дахин нягталж үзсэн хэсгүүд бий. Тэрхүү хэсэг бүрийн мэдээллийн эх сурвалжаа эшлэл, зүүлттэй оруулсан тул илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл тухайн эх бүтээлээс нь лавлан харна уу.

Ангилал:

Улс төр, нийгэм

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

230

ISBN:

978-99978-0-214-9

Нийтлэгдсэн:

2021-01-18

Нийтлэгч:

Г. Мөнх-Эрдэнэ

Цахим хувилбар

₮16,000

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд