Нулимс дуусаагүй цагт...

Б.Баярхүү зохиолчийн̆ “Нулимс дуусаагүй цагт” романд Цогт, Ариунгэрэл, Одноо, Төрөө, Мөнгөнсүх гэх 5 найзын 1 дүгээр ангид элсэн орж буйгаас эхлээд насан туршийн амьдралын түүхийг өгүүлэх ба хүн амьдралын явцад хэн нь хэн болох, өөрсдийн амьдралын түүхийг хэрхэн бүтээж буй, үнэнч нэгэн сэтгэлээр нэг насаараа нөхөрлөж байхад зарим нэг нь хэрхэн найз нөхдөө хууран мэхлэх, худалдаж чадах өчүүхэн сэтгэл хүнээс гардгийг энэхүү зохиолуудад өгүүлэх болно. Б.Баярхүү зохиолчийн адал явдалт зохиолуудыг шимтэн уншдаг уншигчид нь түүний зохиолын үйл явдал хэрхэн яаж санаанд оромгүй сонирхолтойгоор өрнөж, уншигчийг тухайн цаг үе, үйл явдал дунд аваачиж сэтгэл догдлол, гуниглал, хайрлах харамсах, айх ичих, ухаарал, танин мэдэхүй, эротик.... гэх мэт бүх мэдрэмжийг өгч чаддаг гэж болно. Орчин үеийн агаад бидний эргэн тойронд хэн нэгний амьдралд тохиолдож болох магадгүй тохиолдсон хачирхалтай сонин, зарим үед хийсвэр сэтгэлгээ шаардсан, сургамжтай нарийн зүйлүүдийг торгон мэдрэмжээрээ зохиолдоо шингээж өгдөг нь түүний зохиолуудын цаана маш их хөдөлмөр, судалгаа зохиолчийн сэтгэлгээний цар хүрээний илрэл гэж болно.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2023-04-07

Зохиолч:

Б. Баярхүү

Нийтлэгч:

Хүннү Пресс ХХК

Аудио номын урт:

28цаг 32минут

Аудио номын хэмжээ:

745.3 MB

Хамаарагдах ангилал

Сонсох хувилбар:
22,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!