Орцны аялгуу
Шөнө дунд болж байлаа. Нэлээд халамцуу залуучууд шөнийн клуб хаахтай зэрэгцэн бараг хөөгдөн клубээс гарцгаалаа. Одоо хаачих яах ийх тухай ярилцсан ч шийдэлд хүрч чадахгүй маргалдан зогсоно. Мөөгий гэх шавилхан биетэй залуу инээмсэглэн : - Манайхан та нар цэвэрхэн байж чадна гэвэл манай эгчийн байранд очиж болно ш дээ.Угаасаа буудал орох гээд мөнгө байхгүй биз дээ Золбоо гэх өндөр бор залуу дуртай нь аргагүй нөгөө хэдийгээ уриалан Мөөгий тэгээд танай эгчийнх чинь хаана юм бэ? хүн байгаа бол бараг дэмий байхаа. - Хэн ч байхгүй ээ.Эгч хөдөө ажилд томилогдоод энэ байраа зарах гэж байгаа гэсэн гол нь цэвэрхэн байна шүү. Зарах гэж байгаа байр би хүмүүс үзэх гэхээр нь үзүүлдэг юм. - Чи энийгээ эрт хэлж болно доо.Бид хэдийг салахгүй гээд муу санаалаа биз.За за тэр яах вэ? Хаана юм бэ? яг - 25 – р эмийн санд байгаа. Хэдүүлээ уруудаад алхчихъя. Ойрхон Ингээд 3 эрэгтэй , хоёр эмэгтэй нийлсэн таван найз хоног төөрүүлэхээр Мөөгийгийн эгчийн байр руу явцгаалаа
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
18+
Хуудасны тоо:
50
ISBN:
Нийтлэгдсэн:
2023-06-02
Зохиолч:
Хард Билгүүн
Нийтлэгч:
Ц.Билгүүн
Аудио номын урт:
1цаг 31минут
Аудио номын хэмжээ:
62.6 MB
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд