Оточ

МЗЭ-ийн гишүүн зохиолч Р. Сайхан-Уул "Оточ" романдаа Ардчилсан засаг мандсан цагаан морин жилийн дараахан эх монгол нутгаа зорьж ирсэн ӨМӨЗО-ны Ордос нутгийн эр, оточ Мөнхнаран өвөг дээдэс ээжийнхээ захиасыг санан санан ирэхдээ хэрхэн зовж зүдрэн амьдарч буйг сонирхолтой бичжээ. Зохиолд ар монголд очихыг насан туршдаа мөрөөдөж ирсэн эгэл жирийн монгол бүсгүй хэрхэн юуны учир ийнхүү ар монголд очихсон хэмээн санаж явсан нь өмнөх төрлийнх нь өгөгдөл байсан тухай өгүүлнэ. Туулж ирсэн амьдралаа жаргал хэмээн сэтгэвэл тулж ирсэн зовлон ч бэлэг мэт үнэтэй. Урсан өнгөрөх цаг хугацааг зовлон хэмээн сэтгэвээс аманд орох хоол ч хор болох нигуртайг өөрийн биеэр мэдэрсэн хүмүүн гэгч хорвоогийн наран бүдгэрч, хоногийн тоо эрхиний бөөр шиг тэмтрэгдээд ирэхэд амьдрал гэдэг ямар хан агуу вэ гэдгийг улам гүнзгий ойлгодог ажгуу. Аудио бүтээлийн нийт урт: 4цаг 30мин

Ангилал:

Орчин үеийн уран зохиол

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-04-26

Нийтлэгч:

Р. Сайхан-Уул

Аудио хувилбар

₮15,999

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд