Өвгөдийн жудаг
Түймрийн цурманд үлдсэн өнчин хялгана шиг өдрөөс өдөрт цөөрч буй хөдөөгийн хөх өвгөдийн тухай, тэдний "БУРУУД ташуур шиг үгээр тас ороолговч, цээжнийх гүнд зөөлөн сэтгэл, зөв бодол нь, манаж хоносон аргалын цог шиг уугиж байдаг, ЗӨВД алалцаж явсан дайснаа ч зөв үнэлж мэддэг цөлх ухаан, холыг харж, хорвоог цэгнэх төрөлх араншингийн тухай туурвисан өгүүллэгийн ном таны сонорт хүрч байна. Буцах цагийн сэтгэлийн гэрэлт уулс, гүндүүгүй хөх монгол өвгөчүүлийн тухай тэдний эр зоригын дууль, дулаахан сэтгэл, хүнлэг ёсны монгол араншинг уран зохиолын дүрээр бичиж үлдээсэн энэхүү номд дөчин янзын монгол ухаан, дөчин янзын монгол дүр мөнхрөн үлджээ. "Янгирын тэх чичрэм идэр есийн хүйтэнд, ян халилын ноён оргилд чивэл хуялын цэнгэлд өрсөлдөж, эр чадлаараа эрэгчин эмэгчнээ үзэлцэх, азарган чоно шиг араншин үгүйлэгдэж байна. Боохой хэдий араатан ч өлссөн ходоодондоо захирагдаж, өөрсдийгөө тасар татаж яваагүй ээ. Гэтэл.. "Өчигдрийн яриаг оройдоо гээж, өнөөдрийн болзоог өдөртөө сольж... өглөө хэлснээ үдэш мартаж, өлсвөл өөрийгөө ч идчих өлөн занг л өвлөгддөг болчих вий гэсэн зохиолчийн үг энэ номын өгүүллэг бүхнээс харагдана. Бусдын алдаанд магнай хагартал баясч, "буман" төгрөг харуулбал хормой чичрэн сөхөрч, өш санавал өмнөөс биш араас гэтэх, "НҮГЭЛ ИЧЭЭЖ, БУЯН ДАЛЬДАРМААР" хүн зон өсөн үржих вий гэсэн өвгөдийн захиас бас тусгагджээ. Өгүүллэг бүхнийг нь сонсоод үз.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2021-10-18
Зохиолч:
С. Пүрэвсүрэн
Нийтлэгч:
С.Пүрэвсүрэн
Аудио номын урт:
6цаг 44минут
Аудио номын хэмжээ:
370.4 MB
Хамаарагдах таг
Ижил төстэй номнууд