Оюуны дасгалжуулалт

Оюуны дасгалжуулалт

"New normal" буюу цар тахлын энэ нөхцөл байдлыг бид “Шинэ эгэл” хэмээн нэрийдэж түүнтэй зохицон, амьдралын хэв маяг ч аажим өөрчлөгдөж байна. "Шинэ" нөхцөл байдал мөн боловч "Эгэл" энгийн амьдралаа сэтгэл тайван, эрч хүч, урам зоригтой амьдрах аргад суралцах цаг үеийн шаардлага гарсан. Үйлдэл хийж хичээхгүй бол юунд ч хүрэхгүй. Бас хэт хүчилбэл алдана. Зохистой тунг тааруулж, тэнцвэртэй орших тун хэцүү. Бие, сэтгэл, оюун санааныхаа аль нэгийг бид үргэлж туйлшруулчих гээд байдаг зантай. Үүнээс сэргийлж сэтгэл санааны хувьд тайван сайхан, бие мах бодь нь эрүүл чийрэг, эрч хүчтэй, оюун санааны хувьд саруул сайхан байж амьдрал үйлсээ удирдан чиглүүлэхэд энэхүү ном болох Супер үсрэлтийн сургалт туслах юм.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

6+

Хуудасны тоо:

50

ISBN:

978-9919-25-862-7

Нийтлэгдсэн:

2021-11-24

Зохиолч:

Э. Пүрэвсүрэн

Нийтлэгч:

Э. Пүрэвсүрэн