JUDO TALK Подкаст #4 - МҮОХ-НЫ ЗӨВЛӨХ Ж.ОТГОНЦАГААН

Та нэвтэрч орно уу!

JUDO TALK Подкаст #4 - МҮОХ-НЫ ЗӨВЛӨХ Ж.ОТГОНЦАГААН

Монголын Жүдо Академиас бэлтгэн гаргадаг "Judo Talk" Подкаст ярилцлагын 4 дэх дугаарт Монголын Үндэсний Олимпын Хорооны (МҮОХ) зөвлөх, МУ-н Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ж.ОТГОНЦАГААН оролцлоо. МҮОХ-ы Ерөнхий нарийн бичгийн даргаар 2004-с 2017 оны хооронд 13 жил ажилласан "ОТО" зочин маань Монголын Олимпын медальт жүдочдын талаарх өөрийн сэтгэгдэл дурсамжаасаа бидэнтэй хуваалцаж сонирхолтой яриаг өрнүүлсэн юм. Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны хүндэт ерөнхийлөгч зочин маань 10-ээс дээш удаа Олимп сурвалжилсан цөөхөн сэтгүүлчдийн тоонд мөн багтдаг. Та бүхэн жүдо бөхтэй холбоотой илүү олон видео контент үзэхийг хүсвэл манай Youtube болон Facebook пэйжийг дагаарай.

Ангилал:

Спорт

Хугацаа:

51 минут

Нийтлэгдсэн:

2021-11-25

Суваг:

Mongolian Judo Academy