#118 Цахим үндэстэн

Та нэвтэрч орно уу!

#118 Цахим үндэстэн

Миний өглөө подкастын 118 дахь дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаартаа бид Нийслэлийн Мээдээлэл, технологийн газрын дарга Отгонсүрэнгийн Чинзоригтой ярилцлаа. Түүний амжилттай гүйцэтгэсэн төслүүдээс дурдвал Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээ төслийн нэвтрүүлэлт, суурилуулалт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр “Иргэний бүртгэл, паспорт хяналтын нэгдсэн сүлжээ”, “Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээ” төслийг хэрэгжүүлж ИБМУТ, 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн нийт 32 нэгжийг онлайн сүлжээнд холбож, нэгдсэн сүлжээ байгуулснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын салбар, нэгжүүд сүлжээнд хамрагдаад зогсохгүй зарим төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоо, хэрэгцээ шаардлагаараа нэгдэж, нэгдсэн сүлжээ үүсгэн харилцан мэдээлэл солилцож байна.

Ангилал:

Боловсрол

Хугацаа:

28 минут

Нийтлэгдсэн:

2022-01-25

Суваг:

Миний өглөө