#187 ЗАМДАА ГАРЦГААЯ

Та нэвтэрч орно уу!

#187 ЗАМДАА ГАРЦГААЯ

МИНИЙ ӨГЛӨӨ ПОДКАСТЫН 187 ДАХЬ ДУГААРЫН ЗОЧИН: “HELLO BABY” АППЫГ ЗОХИОН БҮТЭЭСЭН “FEMTECH SOLUTION LLC”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.МАНД Сүүлийн 10 жилд дижитал орчинд эмэгтэйчүүдийн асуудлаар бага, дунд орлоготой орнууд ДНБ-ээсээ 1 их наяд ам.доллар алдаж иржээ. Энэ асуудал 2025 он гэхэд 1,5 их наяд ам.долларт хүрэхээр байгаг Gander Snapshot 2022 судалгаа харуулж байна. Болосвролын яамны 2020-2021 оны хичээлийн жилийн статистикаас үзвэл нийт мэдээлэл технологийн салбарт төгсөгчдийн 72% нь эрэгтэй, 27.8% нь эмэгтэй байна. Харин Цахим хөгжил, харилцаа, холбооны яамны Хүний нөөцийн хэлстийн гаргасан 2022 оны судалгаагаар харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт ажиллаж буй нийт ажилчдын 64.2% нь эрэгтэй, 35.8% нь эмэгтэй байна. Охид эмэгтэйчүүдийг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийн салбарт чадавхжуулах нь олон амьдралыг өөрчилж, улс орны ирээдүйд үр шимээ тасралтгүй өгнө гэж судлаачид үзэж байна.

Ангилал:

Боловсрол

Хугацаа:

42 минут

Нийтлэгдсэн:

2023-04-06

Суваг:

Миний өглөө