35. Pfizer-BioNTech вакцины талаарх ойлголт

Та нэвтэрч орно уу!

35. Pfizer-BioNTech вакцины талаарх ойлголт

Вакцин бол дархлаа тогтолцоог үүсгэгчдэд өвөрмөцөөр сургаж мэргэшүүлэх шинж чанартай биологийн бэлдмэл. Өөрөөр хэлбэл тухайн вирус бактерийн эмгэг төрүүлэхгүй, дархлаа тогтоох хэсгийг салгаж авсан бүтэц хэмээн ойлгож болно. Харин Pfizer-BioNTech вакцин бол коронавирусийн spike уургийн мэдээллийг агуулах мРНХ хэмээх бүтцийг нанолипид бүрхүүлд оруулсан вакцин юм. Уг вакциныг хүний биед тарихад хүний биеийн эзэн эсийн уураг нийлэгжүүлэх аппаратын тусламжтайгаар коронавирусийн уураг нийлэгжинэ. Spike уураг нь харь төрлийн уураг учраас дархлааны эсүүд таньж идэвхжиж дархлааны урвал өрнөнө. Улмаар дархлааны эсрэгбие, санамжийн эс, өвөрмөц эсүүд ялгаран хөгждөг. Харин вакцины дараагаар коронавирус орж ирэхэд уг вирусийн spike уурагтай эсрэгбие холбогдоно. Мөн уг вирус хүний биед ороход дархлааны Т, В эсүүд өвөрмөцөөр идэвхжиж тухайн вирус эмгэг төрүүлж тэр бүр чадахгүй хүний биеэс зайлуулагддаг. Эцэст нь вакцин тариулж дархлаа тогтсоны дараагаар коронавирусийн халдвараас сэргийлэх, хүндрэл, нас баралтыг ач холбогдолтой бууруулдаг байна. https://soundcloud.com/drsumiya/pfizer-biontech-vaktsiny-talaarkh-oylgolt

Ангилал:

Эрүүл мэнд, Эрүүл ахуй

Хугацаа:

9 минут

Нийтлэгдсэн:

2021-02-05

Суваг:

Dr. Sumiya