36. Sputnik V вакцин 91.6% үр дүнтэй болох нь нотлогдлоо.

Та нэвтэрч орно уу!

36. Sputnik V вакцин 91.6% үр дүнтэй болох нь нотлогдлоо.

8 сарын 11 өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин коронавирусийн эсрэг анхны вакцин гаргаж авсан болохыг олон улсад мэдээлэв. Харин Америк ба Барууны орны эрдэмтэд энэ вакцины талаар мэдээлэл хомс, вакцины 1,2 фазын судалгааг нийтлээгүй, тэгээд ч 3 фазын томоохон судалгаа хийгдээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн юм. Гэтэл 2 сарын 2 өдөр нэр хүнд бүхий Lancet хэмээх сэтгүүлд Sputnik V вакцин 91.6% үр дүнтэй хэмээн нотолсон судалгаагаа хэвлүүлэв. Энэхүү 3 фазын судалгаанд 25 эмнэлгийн 22000 орчим хүн хамрагдаж гаж нөлөө бага, үр дүн сайн гарсан. Sputnik V вакцин бол аденовирусийн AD26, AD5 хэлбэрт суурилсан бөгөөд 2-8°С хэмд тээвэрлэх боломжтой. 3 фазын судалгааны үр дүн гарсаны дараагаар дэлхийн зарим улс бүртгэж хүн амаа вакцинжуулахаар төлөвлөөд байна. https://soundcloud.com/sumiyamgl/36-sputnik-v-vaktsin-916-r-dntey-bolokh-n-notlogdloo

Ангилал:

Эрүүл мэнд, Эрүүл ахуй

Хугацаа:

7 минут

Нийтлэгдсэн:

2021-02-13

Суваг:

Dr. Sumiya