ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор хүний эрх хамгаалагч Д.Сүхгэрэл оролцлоо.

Та нэвтэрч орно уу!

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор хүний эрх хамгаалагч Д.Сүхгэрэл оролцлоо.

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор хүний эрх хамгаалагч Д.Сүхгэрэл оролцлоо. НҮБ-ын гэрээний хороод ба тусгай процедурын туршлага: Анх 2008 оны 7-р сарын 1-ний үйл явдлуудтай холбоотой НҮБ-ын ХЭЗ-ийн тусгай процедур ба гэрээний хороодод сонгуульд нэр дэвшигчид баривчлагдаж хориход өлсгөлөн зарласан, жагсагчдын хоморголон баривчлах, эрүү шүүлтийн нөхцөлд хорьж, олон зуун хүн баривчлагдсанаас гадна сураггүй алга болсон хүний тоо баримт зөрчилтэй болон сонгох ба сонгогдох эрхийн хэрэгжилтийн тухай мэдээллүүдийг журмын дагуу хүргүүлэхээс эхэлсэн. Түүнээс хойш 2009 оноос уул уурхай, эрчим хүч ба дэд бүтцийн салбарын бодлогууд НҮБ-ын болон олон улсын хүний эрх ба байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх үүрэг амлалтад хяналт тавьж хэрэгжилтийг тайлагнах ажил хийсэн. 2010 оноос UPR, EPR, CEDAW зэрэгт тайлан илгээсэн. Илтгэлүүдэд байгаль орчны эрх зөрчигдсөнөөр эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хэрэгжилтийг хангах бодлого дутмаг байгааг баримтжуулан бодлогын шинэчлэл, эрх зүйн зохицуулалтын зөвлөмж авахад чиглүүлж ирсэн. Шүүхийн бус гомдол барагдуулах механизм ашигласан туршлага: 2011 оноос олон талт хөгжлийн банкнуудын байгаль орчин ба хүний эрхийн эрх зүй ба стандартад нийцүүлж байгаа эсэхэд нийцлийн хяналт тавих чиглэлээр ажиллаж ирсэн. 2012 оноос хөгжлийн банкнуудын байгаль орчин ба нийгмийн хамгааллын бодлогын зөрчлийн судлах, баримтжуулах болон банкны хариуцлагын эсвэл гомдол барагдуулах механизм (олон улсын хариуцлагын механизмууд гэдэг)-ыг ашиглан зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг 2012 оноос өнөөг хүртэл эрхэлж байна. Оюу Толгойн алт-зэс-мөнгөний уурхайн газар чөлөөлтийн бодлогын зөрчил, тухайлбал нүүдэлч малчдын эрх зөрчигдсөн тухай гомдлыг 2012 онд ОУСК-ийн Омбудсманы газар гаргаж 2015 онд гомдол хэллэлцэх Гурван талт зөвлөл байгуулагдаж 2017 онд Малчдын гомдол барагдуулах гэрээ байгуулагдсан. 2012 – 2021 оны хооронд ОУСК, Дэлхийн банк, ЕСБХБ, АХБ-ны хариуцлагын механизмуудад төслийн газар чөлөөлөлтийн сөрөг нөлөөнд өртсөн олон зуун хүний нүүлгэлтийн нөхцөлийг сайжруулах, нөхөн олговор олгуулах шийдвэрүүд гарсан. Доорх линкээр орж сонсож болно. https://soundcloud.com/nhrcmdefenders https://www.buzzsprout.com/2191464/episodes/12878266

Ангилал:

Боловсрол

Хугацаа:

21 минут

Нийтлэгдсэн:

2023-05-22

Суваг:

Хүний эрх хамгаалагчид