ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦОГЧ, ТЭДГЭЭРИЙН ЭРХ, ҮҮРГИЙН ТАЛААР

Та нэвтэрч орно уу!

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦОГЧ, ТЭДГЭЭРИЙН ЭРХ, ҮҮРГИЙН ТАЛААР

Про подкаст №57 УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Өмнөговь аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Ганбаяртай “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч, тэдгээрийн эрх, үүргийн талаар” сэдвээр ярилцлаа. - “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа юм. - Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны “оролцогч” гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэлдэг. Эдгээр үндсэн оролцогчдоос гадна орчуулагч, хэлмэрч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч зэрэг бусад оролцогчид байна. - Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ. - Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. - Холбогдогч, хохирогчийн хүсэлтээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцдог. Холбогдогч, хохирогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч авч болно. - Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас харилцаж чадахгүй оролцогчийг орчуулагч, хэлмэрчийн тусламж авах боломжоор хангах үүрэгтэй. - Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа хүнийг гэрч гэнэ. - “Шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлдэг.

Ангилал:

Хууль, Эрх зүй

Хугацаа:

16 минут

Нийтлэгдсэн:

2021-09-17

Суваг:

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба