"Гэвч тэр шархалсан зүрхтэй"-II

Та нэвтэрч орно уу!

"Гэвч тэр шархалсан зүрхтэй"-II

"Өөрийгөө л мэдээд авчих, Тэгж гэмээнэ, Өөрийгөө мэддэггүй хүмүүсээр Өвтгүүлдэггүй болно" -Ц.Дэлгэрмаа Ийм л мөртүүд шиг өдрүүдийнхээ тухай, өнгөрсөн жилийн тэр нэг орой тагтан дээрээ хэн нэгэнд зориулж ярьж байсан "Шархалсан сэтгэл"-ийнхээ тухай үргэлжлүүлэн энэ дугаарыг бэлдлээ. Өрөөлтэй хамт өөрийн сэтгэлээ таних тухай сэдэв магад хэзээ ч дуусахгүй байх. Эргэцүүлэл, мэдрэмж, эдгэх гэж хичээж буй цаг хугацаа, авралаа номоос эрж, сэтгэлээ уудлан чөлөөлөхийг хичээж байна. Амжилт, бүтээлээс гадна алдаа дутагдлаа ч хуваалцана гэдэг чинь сайхан юм. Сонсогч танд ч мөн хань болж, эргэцүүлэлд тань нэмэр болвол сайнсан. Заавал ямар нэг зүйл ойлгох албагүй ч байж магад. Ямартай ч ганцаардаж буй бол төгсгөлд нь яваа хоёр дууг сонсоод уйлж болно, дурсамжаараа аялсан ч болно. Эцсийн эцэст сонсогч та хайрлагдах, хайрлах, хайрлуулах эрхтэй хүн юм шүү! Ашигласан хөгжим: Ane Brun - No Reason To Cry Prelude - Toshifumi Hinata Намайг хүлээж суудаг сонсогчиддоо баярладаг шүү. Үргэлж <3

Ангилал:

Боловсрол

Хугацаа:

57 минут

Нийтлэгдсэн:

2021-11-12

Суваг:

Deep Talk with Sanaa Podcast