Сэтгэл хэмээх эрхтэн - "Би транс эрэгтэй, би гей" - I хэсэг

Та нэвтэрч орно уу!

Сэтгэл хэмээх эрхтэн - "Би транс эрэгтэй, би гей" - I хэсэг

Бидний эргэн тойронд маш олон хүмүүс бий. Гаднах төрхөөрөө онцгой содон, эгэл жирийн, янз бүр. Тэдний дотоод оршихуйг илүү сайн чагнаад үзвэл яг л ижилхэн "сэтгэл" хэмээх эрхтэн цохилж буй. "Сэтгэл хэмээх эрхтэн" цуврал дугаар маань энэ удаа ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл болох зочин Г.Энхжин, А.Балдангомбо нартай ярилцсан юм. Хүйсийн болон бэлгийн чиг баримжааны товч нэрүүдийн нийлбэр болох ЛГБТИК хүмүүсийн эрхийг хамгаалах Тэгш Эрх Бахархалын өдрүүдийг тохиолдуулан энэхүү дугаарыг зориулж байна. Тэдний оршихуй, өөрийн мөн чанараа хүлээн зөвшөөрч, нийгэмд хэрхэн амьдарч буй түүхийн нэгдүгээр хэсгийг хүлээн аван сонсоно уу. Энхжин: 03:20 "Хүйсийн тавгүйцэл" 06:40 "Транс гэдгээ мэдсэн хугацаа" 08:40 "Би эрэгтэй" 11:18 "Үнэнээрээ байх мөч бурхантай хамт байх" 14:07 "Цээжээ боож толинд харсан мөч" 15:30 "Нийгмийн хэм хэмжээ" 18:00 "Өөрийгөө нуух тусам бодит мэдрэмжээ алдана" 19:30 "Амьдрал ямар ч утга учиргүй санагдсан" Балдангомбо: 21:25 "Анхны мэдрэмж" 22:28 "90 онд ямар ч мэдээлэл байгаагүй" 24:30 "Өөрийгөө өөрөөсөө нуусан жилүүд" 29:00 "Амиа хорлох тухай бодол" 32:26 "Байгаагаар минь хайрлах ганцхан хүн" 34:30 "Сөрөг нөлөө" Энхжин: 36:00 "Эрэгтэй юмуу, эмэгтэй юм уу" 39:40 "Комплекс буюу зөрчил" Балдангомбо: 42:32 "Гэр бүлдээ хамгийн анх хэлсэн" 44:55 "Ойлгуулахад цаг хугацаа хэрэгтэй" Үргэлжлэлийг дараагийн дугаараас сонсоорой. Тун удахгүй.. Нийтлэл унших: http://103.227.177.143/p/26379 Гэрэл зургийг: Б.Тамир Ярилцсан: Ч.Бат-Уянга, Ц.Ариунсанаа Сэтгэл хэмээх эрхтэн цуврал дугаарыг санаачлагчид: Ж.Тэгшзаяа, Ч.Бат-Уянга, Ц.Ариунсанаа

Ангилал:

Боловсрол

Хугацаа:

52 минут

Нийтлэгдсэн:

2021-09-07

Суваг:

Deep Talk with Sanaa Podcast