Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх арга зам

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх арга зам

Энэ ном бол мөнгөний тухай ном юм. Мөнгө бол таны амьдралын чиг хандлагыг тодорхойлно. Мөн таны сэтгэлгээний цар хүрээг хэмжих хэмжүүр. Бид мөнгөний ач холбогдлыг хэт их үнэлэх ёсгүй. Гэхдээ л мөнгө хэзээ чухал хэрэгцээтэй болдгийг мэдэх үү та? Бүх юмаар дутагдаж гачигдах үед. Мөнгөний асуудалтай хүн мөнгөний талаар маш их боддог. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй. Гэхдээ бидíий мөрөөдөл өдөр тутмын амьдрал болон бодит байдлаар хязгаарлагддаг. Энэ номонд мөнгийг өөр өнцгөөс харахыг заасан. Энэ ном бол таныг мөнгөний машинтай болоход сургана. Мөнгөтэй болно гэдэг нь амьдралаа бусдаас хамааралгүй, өөрийнхөөрөө чөлөөтэй авч явах чадвартай болно гэсэн үг. Хүн нисэж, шумбаж, программ зохиож чаддаг шиг бас хүн бүр хангалуун амьдралыг тэр ч бүү хэл баялагийг бий болгож чадна. Хөрөнгө чинээтэй болох олон боломж бий. Энэ номонд дараахь 4 стратегийгсанал болгож байна. Үүнд : 1. Хадгаламжид мөнгө хуримтлуулах 2. Хуримтлуулсан мөнгөөрөө санхүүгийн бүтээгдхүүн худалдан авах 3. Орлогоо нэмэгдүүлэх 4. Цалингийн нэмэгдэл бүрээс тодорхой хувийг хадгаламжид хийх Та 7 жилийн дотор яаж чинээлэг болж чадах вэ? Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам нь дандаа дардан амархан байхгүй нь мэдээж. Харин ч үүнээс хэцүү зүйл нь санхүүгийн хувьд бусдаас хараат байдалд амьдрах. Хэрэв та энэ номын зөвлөгөө бүрийг дагаж мөрдөж чадвал зорилгодоо баталгаатай хүрнэ.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

254

ISBN:

97899973970-96

Нийтлэгдсэн:

2021-01-18

Зохиолч:

Бодо Шефер

Нийтлэгч:

Ц.Рэгзэнбазар

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.