
Сэтгэлд хүрсэн үгс
Хүн төрөлхтний хамгийн гайхалтай оюун ухааныг мэдэхийг хүсвэл та юу хийх хэрэгтэй гэж бодож байна? Мэдээж хүмүүс цэцэн мэргэн ухаантай хүмүүсийн үгэнд анхаарал хандуулдаг. Яагаад гэвэл тэдний үгэн дотор гэр бүл, энх тайван, дайн дажин, үхэл хагацал, найз нөхөд, шашин шүтлэг, аз жаргал, инээд хөөр гэх мэт бидний амьдралтай холбоотой бүхий л төрлийн ухаан багтаж шингэсэн байдаг учраас юм. Уг номны гол агуулга санаа нь нуршаагүй энгийн товч өгүүлбэрээр аль болох амьдралын бүхий л хүрээний мэдлэг мэдээллийг хүмүүст гүн гүнзгий ойлгуулах юм. Ухаант мэргэн хүмүүсийн үг нь хүний амьдралын бүхий л салбар хүрээнд тулгардаг асуудлуудын талаар товч боловч гүн гүнзгий утга санааг тайлбарлан ойлгуулсан байдаг учир зөвхөн нэг удаа уншиж дуусгаад хаях ном биш бүхий л амьдралынхаа турш уншиж судлах хэрэгтэй ном юм.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
0
ISBN:
9939-23-887-2
Нийтлэгдсэн:
2020-06-23
Зохиолч:
О. Бат-Эрдэнэ
Нийтлэгч:
О. Бат-Эрдэнэ
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд