Шидэт Монгол үлгэрүүд 2

Шидэт Монгол үлгэрүүд 2

Зохиогч миний бие бага балчир наснаас үлгэр сонсож, уншиж, өссөн тул өөрийн хүүхэд насандаа үлгэрээр дамжуулан олж авсан мэдлэг оюун санаа сэтгэлийн баяр баяслаасаа хүүхэд багачуудад хуваалцахыг хүссэн билээ. Харин орчин үед дэлхий ертөнцөөрөө дижитал шилжилт хийж байгаа энэ үед Монгол улсын маань хүүхдүүд биет ном гэхээсээ илүү цахим ертөнцтэй илүү ойрхон өсөн торниж байгаа энэ үед зохиогч миний бие өөрийн үлгэрүүдээ цахимаар тараан уншуулах нь зөв шийдвэр байж болох тул энэхүү номыг гаргахаар зорилго тавьсан билээ. Ач холбогдол: Бага насны хүүхдүүд үлгэрийн номыг уншсанаар тэдний сэтгэн бодох чадвар дээшлэх, мөн эртний Монгол ахуй соёлоосоо суралцах, үлгэрийн баатруудын хийж буй үйлдэлүүдээс суралцаж шударга энэрэнгүй хүн болж өсөн хүмүүжих, мөн эртний Монголчуудын соёл, зан заншлаа танин мэдэх, уламжлан хөгжүүлэх болон хүмүүжил, түүх, хэл зүй зэрэг олон талын ач холбогдолтой байдаг билээ. Онцлог: Зохиогч миний бие <Шидэт монгол үлгэрүүд> гэж нэрлэгдэх энэхүү номонд гарч байгаа үйл явдал үлгэрийн баатруудыг өөрийн сэтгэмжид тулгуурлан зохиосон болно. Номон дээр гарах бүх үлгэрүүдэд сайн санааны ач тус болон өнгөрсөн үед байж болох амьдралын хэв маягийг үндэслэн бичсэн болно.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

2+

Хуудасны тоо:

93

ISBN:

Нийтлэгдсэн:

2022-04-28

Зохиолч:

Э. Эрхэмбаяр

Нийтлэгч:

Э.Эрхэмбаяр

Ижил төстэй номнууд