
Шийдэл үргэлж байдаг
Хүмүүс бизнес эхлэхдээ гарааны хөрөнгөгүй болохоор чадахгүй байна гэх мэт мөнгө, санхүүтэй холбоотой олон бэрхшээлийг тоочдог. Гэтэл хөрөнгө, санхүүгийн асуудал бол хийж бүтээхийг хүссэн хүсэл мөрөөдөлтэй, зорилготой залууст хэзээ ч саад бэрхшээл болдоггүй гэдгийг энэхүү номоороо дамжуулан уншигч танд таниулан, мэдүүлэхийг хүчлээ. Залуу хүн мөнгөнд дарлуулж биш мөрөөдөлдөө даль ургуулж нисэн дүүлэх учиртай. Мөнгөгүйн зовлон зовлон биш, харин мөрөөдөлгүйн зовлон л зовлон байж мэдэх юм. Хийж байгаа ажил, эрхэлж буй бизнес гээд хүн бүрт алхам бүрд жижиг, том бэрхшээл тохиолдож л байдаг. Тухайн бэрхшээл, саадыг даван туулж чадвал амжилт танд хаалгаа нээх бөгөөд харин бууж өгвөл бүх боломж, аз, амжилт танаас урван оддог. Тиймээс асуудал, бэрхшээлийг өөрийнхөөрөө туулж яваа танд амжилтын хаалгыг нээх гарц болоосой хэмээн "Шийдэл үргэлж байдаг" номоо өргөн барьж байна.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
160
ISBN:
978-9919-26-083-5
Нийтлэгдсэн:
2021-12-22
Зохиолч:
Ж. Шижир
Нийтлэгч:
Ж.Шижир
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд