Сиддхарта

Сиддхарта

Зохиолын гол дүрийн баатар Сиддхарта өөрийн гэрээ орхин амьдралын утга учрыг таньж мэдэхээр холын аянд гардаг. Сиддхарта номлогч аавынхаа гэрээс гарч ууланд даяанчилж саман болсон ч тэндээс хүссэн зүйлээ олоогүй тул найз Говиндагийн хамт Буддагийн сургаалыг сонсохоор явдаг. Гаутама Буддагийн сургаал үнэн боловч хэн ч бусдын сургаалыг сонсож, заасан замаар нь яваад гэгээрэлд хүрэхгүй, гагцхүү өөрийн замаар явж, өөрөө хайж, бодож, бясалгаж байж хүсэн тэмүүлдэг эцсийн зорилгодоо хүрч чадна хэмээн итгэж аяллаа ганцаар үргэлжлүүлнэ. Худалдаачин болж эгэл хүмүүсийн амьдралаар амьдарч, хайр дурлалтай учрах хэдий ч анх гэрээс гарсан зорилгоо гүйцээхийн төлөө эгэл амьдралаа ч орхин явдаг. Ингэж явсаар нэгэн голын эрэгт нам гүмийг олж, голын чимээ, өөрийн дотоод дуу хоолойг чагнан хайснаа олж буй тухай өгүүлнэ. Гол дүр Сиддхартын хамт уншигч та ч мөн өөрийгөө болон хорвоо ертөнцийг илүү танин мэдэж, ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Нобелийн шагналт зохиолч Херманн Хессегийн “Сиддхарта” бэсрэг роман нь 1922 онд Герман хэлээр хэвлэгдсэн бөгөөд орчин цагийн сонгодог уран зохиолын тоонд зүй ёсоор багтдаг бүтээл юм. Аудио бүтээлийн нийт урт: 3цаг 10минут Номыг уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

134

ISBN:

978-9919-9684-2-7

Нийтлэгдсэн:

2021-06-22

Зохиолч:

Херманн Хессе

Нийтлэгч:

“Эрдэмт Паблишинг” ХХК

Аудио номын урт:

3.3 цаг

Аудио номын хэмжээ:

267.9 MB

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.