Шилдэг бизнес төлөвлөгөө зохиох цагаан толгой

...Өдий насандаа практик туршлага эзэмших гэж цаг заваа барж суухыг хэн хүсэх билээ? Зах зээлийг судлан, лут том бизнес төлөвлөгөө зохиох гэж олон сар ноцолдон, үүний тулд өндөр мэдлэг, чадвар бүхий зөвлөхүүд болон мэргэжилтнүүдийн бүхэл бүтэн багийг дайчилж суух хэн байх билээ? Мөрөөдлөө бодит үйл хэрэг болгох гэсэн чинхүү хүсэл, эрмэлзэл маань амжилтад хүрэхийн үүд мөн гэдгийг би ойлгож байв. Энэ бүх явдал тохиолдсоны дараа би “Чи энэ бүхнийхээ төлөөсийг хийхэд бэлэн юм уу?” гэж баян эцгийнхээ асуусны учрыг сая ухаарч билээ. “Одоо мэдэж буй зүйлээ би урьд нь мэддэг байсан бол...” хэмээх ихэд дэлгэрсэн хэллэгийг та мэдээж мэддэг буй за. Баян аав маань “Муу төлөвлөлт базаахгүй үр дүнд хүргэдэг юм шүү дээ” гэж хэлсэн юм. Тэрбээр цааш нь өгүүлэхдээ “Гэвч бүтэлгүйтэл нь амжилтад хүрэх алхам мөн. Бүрэн төгс ялалтад хүрэх замд бас нэг алхам хийчихлээ хэмээн бодогтун. Энэхүү чиг шугамаа тууштай баримтлан урагш ахиж, дэвшигтүн” гэсэн билээ... Зохиогч

Ангилал:

Бизнес, эдийн засаг

Насны ангилал:

18+

Хуудасын тоо:

0

ISBN:

Нийтлэгдсэн:

2020-06-15

Нийтлэгч:

О. Чинбаяр

Цахим хувилбар

₮8,000

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.