Шилийн богд

Шилийн богд

Уг романы үйл явдал нь XIX зууны хоёр дахь хагаст Монгол орны зүүн өмнөд хязгаар болох Дарьганга нутагт өрнөх бөгөөд Тооройбанди хэмээх шилийн сайн эр, түүний орчин тойрны эгэл хүмүүс, Манжийн ноёрхолтой тэмцэж буй амьдрал, тэмцэл, хайр сэтгэл, зовлон жаргалыг өгүүлнэ. Үйл явдлын чинадад хязгаар нутгийн ард түмэн оршин үлдэх дархлаа, язгуур өв соёлоо хэрхэн нандигнан хамгаалж, түүний төлөө ядрах зовох, тэр ч бүү хэл үхэхээс ч үл айн баатарлаж буйг гол шугам болгон өгүүлж байна. Хэдийгээр роман түүхэн цаг үеийн нийгмийн байдал, хүмүүсийн тухай өгүүлэх боловч зохиолын гол баатар нь Онгон хэмээх элсэн бүрдийн манханы оройд ургасан “Оройн ганц мод”, тэрхүү модонд үүрээ засч анхны үр өндөгөө төрүүлэхээр зэхэж байсан “Агшуу”, “Эгшүү” хэмээх эрэгчин, эмэгчин шонхор шувууд юм. Монголын хээр тал нутагт болж буй нийгмийн байдал, хүмүүсийн амьдралыг тэнгэрт дүүлэх “Агшуу”, “Эгшүү” хэмээх хос шонхор дээрээс нь нэгд нэгэнгүй халиах бөгөөд энэхүү шувуудын амьдрал нь зохиолчийн цаг хугацаа, орон зайг понарамдан үзүүлэх уран сайхны өвөрмөц хэрэглүүр болж байна. Гэхдээ энэ нь зөвхөн уран сайхны хэрэглүүр төдий биш. Бүл шувуудын амьдрал, хувь заяа нь газар дээр амьдрагч хүмүүсийн адил зовлон жаргал, бэрхшээл хатуужил, эрсдэл тулаан бүхнийг туулж байна. Номыг уншсан: МУАЖ Г.Равдан Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо Хөгжим чимэглэл: 1.Хөгжмийн зохиолч Х. Алтангэрэл "Дарьгангын хээр тал" аялгуу 2. Ардын хуурч Д. Гомбожав морин хуурын татлага "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

Ангилал:

Орчин үеийн уран зохиол

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

0

ISBN:

978-99973-2-885-4

Нийтлэгдсэн:

2021-07-11

Нийтлэгч:

Г. Мэнд-Ооёо

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.