Social Studies

Social Studies

Монгол улсын БШУЯ-ны Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалтын хамгийн олон хүүхэд сонгож шалгалт өгдөг хичээлийн нэг бол нийгэм судлал юм. Мөн Японы JASSO төвөөс олон улсын оюутныг Японы их, дээд сургуульд элсүүлэх EJU шалгалтыг жилд 2 удаа зохион явуулдаг бөгөөд энэхүү шалгалтын нэг хэсэг нь 総合科目буюу нийгмийн ухааны нэгдмэл хичээл байдаг. “Social studies” номыг судалснаар эдгээр шалгалтад нэгэн зэрэг үр дүнтэй бэлтгэх боломжтой бөгөөд нийгмийн тухай мэдлэг, чадвараа дээшлүүлэхэд дэм болно. Энэхүү гарын авлага нь Нийгэм судлал, Орчин үеийн улс төр, эдийн засаг, олон улсын харилцаа, түүх, газар зүй зэрэг олон сэдвийн агуулгыг тодорхойлолт, оюуны зураглал зэргээр товч тодорхой тайлбарласан болно. Эдгээр ойлголтыг уншиж судалснаар Нийгэм судлалын ЭЕШ болон Японы EJU шалгалтад бэлтгэж буй багш, суралцагчид төдийгүй мэдлэгийн цар хүрээгээ тэлэх хүсэлтэй хэн бүхэнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

168

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-03-16

Зохиолч:

Э. Булган-Эрдэнэ

Нийтлэгч:

Э.Булган-эрдэнэ

Хамаарагдах таг

Санамж: Та энэхүү номыг худалдан авсанаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!

Ижил төстэй номнууд