Солонгон хөндий

Солонгон хөндий

Ер нь роман хэмээх уран зохиолын том төрөлд маш олон санаа сэдэл, зөрчил хөдөлгөөн, үүх түүх, философи, адал явдал агуулагдаж байдаг болохоор “Солонгон хөндий” бүтээлийг тэр тухай, энэ тухай гээд нэг мөр хэлэхэд хэцүү. Сэтгэлийн орон зай уудам шүү дээ. Хотын залуусын адал явдлыг үзүүлсэн гэвэл зохиолд адал явдлаас өөр юм бишгүй бий. Шунал, эндүүрэл, хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл гээд тоочоод байвал барагдахгүй. Уулын амьдрал гэвэл үйл явдал зөвхөн ууланд өрнөхгүй. Уул усны үйл зүйл бол хүний ертөнцийн явдлаас хавьгүй баялаг болохоор тэр үг хангалтгүй. Язгуурын монгол гэгээнтний тухай гэвэл шар, эсвэл хар ламын номоос хол, хангай дэлхийг бурхан хэмээн дээдэлсэн уул усны хүн санаанд буувч тоймлоод хэлэх аргагүй. Зөн билэг гэвч бодит хийгээд бодит бусын ертөнц хольцолдох тул нэг мөр нэрлэх арга бас байхгүй. Аль Манжийн үеэс их хэлмэгдүүллийн он жилүүдийг туучаад энэ манай үе хүртэлх үйл явдал гэвэл түүх мөн гэвч өвөрмөц содон амьдрал тэнд голлоно. Хүний нийгмийн түүх бол хүний сэтгэлийн түүх юм. Тэгэхээр уншигч маань эрдэм боловсролоос илүүтэй хайраас билгийн гэгээ сацардгийг олж харна. Тэр гэгээнд бүхэл бүтэн ертөнц цогцолж, тэр ертөнц рүү нь өөр нэгэн хүн яваад орчихыг бас харна… Хурц тод үйл явдал зонхилох онц сонирхолтой роман.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

15+

Хуудасны тоо:

392

ISBN:

978-99978-55-19-0

Нийтлэгдсэн:

2021-10-07

Зохиолч:

Д. Гүн-Үйлс

Нийтлэгч:

Д.Гүн-Үйлс

Хамаарагдах таг

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.