
Социализмаас Капитализм руу
Монгол Улсын Ерөнхий сайд Мэндсайханы Энхсайхан нь 2021 оны 3 дугаар сарын байдлаар шоронд жил гаран сууж байгаа бөгөөд түүнд үлдсэн ял нь 3 жил юм. Тэрбээр СОЦИАЛИЗМААС КАПИТАЛИЗМ РУУ нэртэй номын өмнөх үгэндээ түүнд тохиох хүндхэн тавиланг урдаас мэдэрч байсан учир цаг хугацаанд шахагдан яаран бичсэн гэдгээ дурдсан байдаг. Яагаад гэдгийн учигийг номоос үзэж харж болно. Энэхүү номонд тэртээ 1990-ээд онд Монгол Улс социалист захиргаадалтын эдийн засгаас орчин үеийн зах зээлийн эдийн засагт шилжих реформын эхний алхамууд хэрхэн хийгдсэн, авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн агуулга ач холбогдлыг өөрөө гардан зохион байгуулж байсан хүний хувьд дурсамж хэлбэрээр бичсэн. Тэрбээр номондоо Монголын өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа эдийн засгийн болон сэтгэлгээний томоохон асуудлын мөн чанарыг тайлбарлаж, Монгол Улсын хөгжлийн ирээдүйг зураглахад тус болохуйц бодол эргэцүүллийг шинэ залуу үеийнхэндээ зориулж оруулжээ. СОЦИАЛИЗМААС КАПИТАЛИЗМ РУУ хэмээх номын нэр нь дэлхий ертөнцийн зүй тогтолт үйл явц, цаг үеийн өөрчлөлтийн чиг хандлагыг Монголын жишээн дээр Уншигч Танд мэдрүүлэх, оюун бодлыг өдөөх сонирхолтой нэр болсон байна.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
290
ISBN:
991950043-7
Нийтлэгдсэн:
2021-03-05
Зохиолч:
М. Энхсайхан
Нийтлэгч:
М.Энхсайхан
Хамаарагдах таг
Ижил төстэй номнууд