
Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухаан
Тус ном нь 11 бүлэгтэй (1 дүгээр бүлэг: Удиртгал, 11 дүгээр бүлэг: Хавсралт). Номын 2 дугаарт бүлэгт дэлхийн соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны үүсэл хөгжил, Япон, Хятад, Солонгос улсуудын хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны түүхийг маш дэлгэрэнгүй бичсэн бол 3 дугаар бүлэгт соёлын өвийн хадгалалт хамгаалалтын үйл ажиллагааны горим стандарт, 4 дүгээр бүлэгт соёлын өвийг эмхэлж цэгцлэх болон яаралтай авах арга хэмжээ (малтлага ба хадгалалт хамгаалалтын ажиллагаа, малтлага судалгааны ажлын талбар дээр соёлын өвийг эмхэлж цэгцлэх болон яаралтай авах арга хэмжээ, түүхийн дурсгалын хөндлөн огтлол, хөрсний давхрагыг дэлгэж харуулах)-г олдворын материал тус бүрээр өөрийн улс болон олон улсын туршлагад тулгуурлан дэлгэрэнгүй бичжээ. Харин 5 дугаар бүлэгт соёлын өвийн шинжлэх ухааны судалгаа (РЕНТГЕН ТУЯАНЫ ЗУРАГ АВАЛТЫН СУДАЛГАА, РЕНТГЕН ФЛЮРЕСЦЕНЦИЙН ШИНЖИЛГЭЭ ГЭХ МЭТ), 6, 7, 8 дугаар бүлэгт металл соёлын өв, модон дурсгал, шавар шаазан эдлэл зэргийн хадгалалт хамгаалалт хийхийн тулд тухайн соёлын өвийг бүрдүүлэгч материалын судалгааг зайлшгүй хийх ёстой байдгийг судалгааны үндэслэлтэйгээр бичиж тухайн материалаар бий болсон олдворыг хэрхэн хадгалж хамгаалах, сэргээн засварлаж болохыг дэлгэрэнгүй оруулж өгсөн байна. 9 дүгээр бүлэгт соёлын өвийн хадгалалт хамгаалалтын орчин (ердийн хадгалалт хамгаалалтын орчны тохируулга – температур, чийгшилт, гэрэлтүүлэг, хадгалалтын орчинд нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүд гэх мэт), 10 дугаар бүлэгт хадгалалт хамгаалалтын ажиллагааны жишээ (алтадмал зэс титмийн хадгалалт хамгаалалт, маркетри бүхий эд өлгийн зүйлийн хадгалалт хамгаалалт, хуягны төрлийн дурсгалын хадгалалт хамгаалалт, хөдөө хээр байх металл соёлын өвийн хадгалалт хамгаалалтын ажиллагааны өмнөх ба дараа гэх мэт)-г оруулсан байна.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
264
ISBN:
978-9919-25-621-0
Нийтлэгдсэн:
2022-01-27
Зохиолч:
И О Хүй
Нийтлэгч:
Т.Эрдэнэцогт
Хамаарагдах таг
Mplus апп дээрээс үнэгүй унших боломжтой.
Ижил төстэй номнууд