
Сургалтын хөтөлбөрийн харьцуулсан судалгаа
Уг судалгааны ажлын хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол улсын их сургуулиудад сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулахад баримталж буй бодлогын баримт бичиг болох тогтоол, шийдвэр, тушаал, мөн хөтөлбөрийн үзэл баримтлал, хөтөлбөрийн зорилго, зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, сургуулийн болон мэргэжлийн тэнхимийн эрх, үүрэг, үйл ажиллагааг харьцуулах, улмаар дэлхий нийтийн өнөөгийн хандлагатай хэрхэн уялдаж буй байдлыг тодорхойлохыг оролдсон болно. Ингэж гэмээнэ ямар үзэл баримтлалд тулгуурлан хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж буйг тодорхой ул суурьтай судлах, харьцуулах боломжтой болно. Энэхүү харьцуулан судалж буй хоёр хөтөлбөрийн давуу ба сул тал, ижил болон ялгаатай тал, мөн онцлог шинжийг нь илрүүлэх, хөтөлбөрт тодорхойлсон суралцахуйн үр дүнг хэрхэн хэрэгжүүлж буйг суралцагчийн эзэмшсэн чадварын түвшинг тэдний бүтээлд хөндлөнгийн үнэлгээ хийх зэрэг үйл ажиллагааг судалгааны явцад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Хөтөлбөр нь тухайн нийгэм дэх өөрчлөлтүүдийн тусгал болж байдаг тул түүний үүрэг, зориулалт ч өргөн хүрээг хамарч өөрчлөгдөж байдаг. Ялангуяа зөв хөтөлбөр тохирох орчинд хэрэгжүүлэх нь тухайн нийгмийн хөгжилд онцгой ач холбогдолтой байдаг. Дэлхийн хөгжлийн түүхэнд боловсролын салбарт сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ирсэн практик туршлага арвин бөгөөд түүний олон талт цогц чанарыг судалж ирсэн туршлага нэлээдгүй байна. Хөтөлбөрийн талаар хийсэн судалгаануудад нэн түрүүнд тавигдсан асуудал бол хөтөлбөр гэж чухам юу вэ? гэдэг асуудал бөгөөд олон судлаачид хөтөлбөрийг тодорхойлсон талаар дэлгэрэнгүй оруулсан.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
0
ISBN:
978-9919-9526-8-6
Нийтлэгдсэн:
2020-04-23
Зохиолч:
М. Дэлгэржав
Нийтлэгч:
М. Дэлгэржав
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд