Сүүдэрт гэтэх албин

Японы адал явдалт зохиолын титэмгүй хаан Эдогава Рампогийн уран бүтээлийн өв хорь орчим боть болох бөгөөд үүнээс "Хүн сандал", "Толин там", "Зурагтай аялагч", "Улаан тасалгаа" зэрэг олон өгүүллэгүүд "Сүүдэрт гэтэх албин", "Хар гүрвэл", "Сохор мангас" туужууд нь дэлхийн олон хэлээр орчуулагдсан алдартай бүтээлүүд юм. Таро Хираи мянга есөн зуун хориод онд уран бүтээлийн гараагаа эхлэхдээ өөртөө Эдогава Рампо хэмээх утга зохиолын нэр авсан нь Америкийн суут зохиолч Эдгар Аллан По-гийн нэрийг ханзаар бичсэн дуудлагын япон хувилбар байлаа. Тэрбээр триллерийг японжуулж бичиж чадсан учир өөрийн орны төдийгүй дэлхийн олон уншигчдын сэтгэлийг татаж чадсан билээ. Тэр өөрийн адал явдалт хачин өгүүллэгүүд, хүний санаанд огтоос оромгүй ер бусын уран сэтгэмжүүдээрээ урлагт Эдгар По-гоос дутахгүй шинийг авчирсан болохыг, цаашид ч урлагт нөлөө үзүүлсээр байхыг өдгөө гэхэд түүний бүтээлүүдээс сэдэвлэн дэлхий даяар хорь орчим кино бүтээгээд байгаа явдал гэрчлэх биз. "Сүүдэрт гэтэх албин" хэмээх энэхүү адал явдлын тууж ч үүнийг давхар гэрчилнэ.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

16+

Хуудасны тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2023-04-18

Зохиолч:

Эдогава Рампо

Нийтлэгч:

Д. Дашмөнх

Аудио номын урт:

3цаг 31минут

Аудио номын хэмжээ:

145 MB

Сонсох хувилбар:
19,000₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!