Шүүх ажиллагаа

Франц Кафка нас барахынхаа өмнө дотны найз Макс Броддоо “Миний бичсэн бүх зүйл, өдрийн тэмдэглэл, гар бичвэр, зохиол, захиа, ер нь байж болох бүхнийг шатаагаарай. Миний сүүлийн хүсэлт” хэмээн гэрээслэсэн ч түүний найз гэрээслэлийг биелүүлэхээс татгалзан, хүн төрөлхтний мутарт “ Шүүх ажиллагаа” хэмээх энэ зохиолыг хүргэсэн юм гэдэг. Тухайн зохиол нь өдгөөг хүртэл олон арван жил зохиолчдоо нэр алдрыг авчраад зогсохгүй “ Бүх цаг үеийн шилдэг 100 роман”д тооцогдсон ажээ. Зохиолын баатар Йозеф К. Үл мэдэгдэх шалтгаанаар баривчлагдаж буйгаар энэхүү зохиол эхлэх бөгөөд шүүх тогтолцооны шударга бус байдал, хээл хахууль, хүнд суртлыг шүүмжилсэн. К.гийн хувьд гүтгэгдэн буруутгагдаж, өөрийгөө хамгаалахын тулд үл тоомсорлохоос, өмгөөлөгчид очих, танил талаараа нөлөөлөл үзүүлэх олон ч аргыг туршиж үзсэн ч амжилт үл олон, хичээх тусмаа улам их ганцаардаж, тусгаарлагдан, сэтгэл зүйн дарамтанд орж буйг уг романд харуулах бөгөөд үнэндээ шүүхийн ажилчид өөрсдөө ч хуулиа үл мэдэх бөгөөд хуулийн үнэн зөв байдал руу хэнийг ч ойртуулахгүй, өөрсдөө ч орж үл чадан, хэн нэгний гар хөлийн үзүүр болон ажиллаж байгааг харуулсан нь өнөөгийн шүүх засаглалын үнэн дүр төрхийг илчлэх мэт. Зохиолын төгсгөл хүртэл К.г яг яагаад баривчилчихваа? гэдэг асуулт толгойд эргэлдсээр байх бөгөөд хариуг нь олж эс чадахуйд зохиолын баатар К маань нас барж зохиол төгсөнө.

Ангилал:

Сонгодог зохиол

Насны ангилал:

18+

Хуудасын тоо:

0

ISBN:

978-9929-852-8-3

Нийтлэгдсэн:

2020-06-17

Нийтлэгч:

О. Чинбаяр

Цахим хувилбар

₮7,000

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.