Тагтан дээр

Тагтан дээр

Харвардад өргөн хэрэглэдэг “Тагтан дээр” гэдэг хэлц үг нь өдөр тутмын завгүй амьдралаасаа өөрийгөө чөлөөлөн, түр хөндийрч, бодит нөхцөл байдлыг хөндлөнгөөс эргэцүүлэн тунгаах бүтээлч алхмыг илэрхийлдэг. Үе үе бүжгийн талбайгаасаа холдон “тагтан дээр” гарч, орчноо хажуугаас нь ажиглах бол удирдагч хүний эзэмшвэл зохилтой хамгийн чухал дадал юм. Бархүүгийн Отгонбат Харвардад суралцаж байхдаа “Яагаад зарим улс хөгжөөд Монгол маань хөгжихгүй байна вэ?” гэсэн асуултыг өөртөө тавьж, учрыг нь олж мэдэхийг зорьсон бөгөөд “Хөгжил” хэмээх олон хувьсагчтай тэгшитгэлээс БАЯЛАГ, МАНЛАЙЛАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР гэсэн гурван сэдвийг сонгон авч, хөгжлийн талаарх өөрийн бодол, эргэцүүлэмжээ бичжээ. Энэхүү ном бол нэг талаас Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гарцыг хайсан эрэл, нөгөө талаас манайд нүүрлээд буй манлайллын сорилтыг тодорхойлж, гаргалгаа, шийдлийг нь томьёолохыг зорьсон бүтээл юм. Манлайлал хэмээх амаргүй тоглоом бол оролцогчдоосоо дарамт шахалтад орсон, төөрсөн, бухимдсан аль ч тохиолдолд “тагтан дээр” гарч, том зорилгоо эргэцүүлэх, орчныхоо нөлөөнд авталгүй үзэл баримтлал, үнэт зүйлс, зарчимдаа үнэнч байхыг шаарддаг. Хиймэл оюун ухааны хөгжил, аж үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгал, Ковид цар тахлын нөлөөгөөр маш хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн дэлхий ертөнцөд манлайлах ур чадварын үүрэг, нөлөө эрс нэмэгдлээ. Монгол Улс энэ хурдтай өөрчлөлттэй зэрэгцэн хөгжиж, баян улс болох уу эсвэл ядуу орнуудын араас орох уу гэдгээ шийдвэрлэх түүхэн зааг дээр зогсож байна. Ийм эгзэгтэй, торгон мөчид Бархүүгийн Отгонбат Харвардад суралцах хугацаандаа “тагтан дээр” бодсон бодлууд, монгол мөрөөдлөө тоймлон багцалж, уншигч танд өргөн барьж байна.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

228

ISBN:

978-9919-24-796-6

Нийтлэгдсэн:

2021-05-25

Зохиолч:

Б. Отгонбат

Нийтлэгч:

Б.Отгонбат

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд