
Тархи угаах урлаг
Бусад хүний санаа бодолд нөлөөлөх чадвар нь аливаа үйлийг амжилттай хийж гүйцэтгэхэд дөхөм болдог. Гэвч хүн болгон энэ чадварыг эзэмшиж чаддаггүй. Үнэмшилтэй, итгэлтэй байх чадвар нь ятгах, итгүүлэх ажиллагаа хэр зэрэг чадварлаг явагдаж байгаагаас шалтгаалдаг хэмээн номын зохиолч Дэйв Лахани өгүүлжээ. Уг номд бусдыг ятгах, үнэмшүүлэх хэд хэдэн аргачлалыг санал болгон тэдгээрийг хэрхэн ашиглахыг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Энэ ном юун түрүүнд худалдаа наймаа, маркетинг, зар сурталчилгаа зэрэг салбарт ажилладаг мэргэжилтнүүдэд зориулагдсан авч найз нөхөд, хамтран ажиллагсад гээд хэн бүхэнтэй харьцахдаа илүү итгэл үнэмшилтэй харагдахыг хүсэгч хүн бүрт чухал хэрэгцээтэй, сонирхолтой байх нь дамжиггүй юм.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
0
ISBN:
978-99962-1-127-0
Нийтлэгдсэн:
2020-07-08
Зохиолч:
Дэйв Лахани
Нийтлэгч:
О. Чинзориг
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд