
Тоглоомын дүрэм
Амьдрал хэмээх тоглоомын дүрэм нь тэрхүү тоглоомд саад бэрхшээл, аз, амжилт гээд бүх зүйл тохиолдоход тэдгээрийг хэрхэн хүлээн авч цаашдын замаа үргэлжлүүлэх, эцсийн дүндээ зөв шийдвэр, арга барил, зөв мэдрэмжийн ачаар хожилд хүрэх буюу гадаад, дотоод өөрийгөө хүлээн зөвшөөрч, сэтгэл хангалуун амьдрах билээ. Тоглоомын дүрмийг мэдэж авснаар хэрхэн саад бэрхшээл тохиолдсон ч гүн хавцал руу эргэлтгүйгээр унахгүй байх, унахаас сэргийлэх, унасан ч хэрхэн буцаж хүчтэйгээр босож ирэх, мөн амжилт гаргасан ч хэт өндөрт хөөрч, тэртээ тэнгэрээс бууж ирж чадахгүй болтлоо хөндийрөхөөс сэргийлэх, аз, амжилтыг зохистойгоор хүлээн авч мэдрэх ур чадвар, арга зам, сонголт, мэдлэг мэдрэмжийг өөртөө олж авахад танд туслах болно. Түүнчлэн маш энгийн, бүх хүний мэддэг мэт боловч ойлгох ёстой ухаарал, чухал шийдвэр гаргахад тус болдог чадваруудыг танд өгөх болно. Энгийн бүхэн агууд байдагчлан таны олж авсан маш энгийн дадал зуршил, чадвар, хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр нь харьж няцашгүй эрч хүч, ирээдүйтэй нүүр тулах зориг, өндөр бүтээмж бүхий ямар ч асуудалд бэлтгэгдсэн, амжилттай нэгэн болоход тань нөлөөлдөг. Таны амьдралын дүрмийг өөр хэн ч биш та өөрөө зохиох тул энэхүү номоос цор ганц, зөвхөн өөрийн амьдралын дүрмээ зохиох санаа сэжүүр, мэдлэг ухаарлыг олж авч өөрийн амьдралаа илүү амттай, сонирхолтой болгоход багахан ч гэсэн хувь нэмэр оруулаасай гэж хүссэн билээ. Амьдрал хэмээх тоглоомд өөрийн дүрмээ тогтоон жолоогоо гартаа авч, дахин давтагдашгүй цор ганц өөрийн түүхээ бахархалтайгаар бүтээн амьдрахыг уншигч эрхэм та бүхэнд хүсье.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
114
ISBN:
978-99192-1-246-9
Нийтлэгдсэн:
2021-04-21
Зохиолч:
Ш. Буянжаргал
Нийтлэгч:
Ш.Буянжаргал
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд