Толгойд нуугдах чөтгөр

Толгойд нуугдах чөтгөр

- Долли нуугдаж тоглох цаг биш шүү дээ? гээд нэр хийтэл хөшгийг яртал, “Нүдэндээ юу буулгачхав аа. Албин тийрэн үү?” хэмээгээд Зоя хүчдэлд цохиулсан лугаа салганана. Таван давхрын цонхонд жигүүртэй л биш бол хэм бэ гуай ч хүрэх боломжгүй газарт үхээрийн бузар чармай шалдан дөрвөн ихэр эм бөгтийж, салтаа доогуураа цоо ширтэж байх нь тэр. Лавтай хүний сүг. Хатангиршсан хоёр хөлийн завсраар хувхайрсан саарал царай, шулмын зэвүүцлээр хэржигнэн хихилэв. Хөө хар үс, ширхэг бүрээр арзайж сарны гэрлийг халхлан авч түнэр харанхуйд хучмуй. Нэг биш дөрвийн дөрөв ад зэтгэр. Зоя юу харсан аа ухаарав. - Ээж ээ! Байдгаараа аврал эрэн чарлаж хаалганы зүг сарвайлаа. Хаалга хүрч чадамгүй хол санагдана. Сэгсийсэн ад зэтгэрүүд салтаа доогуураа олзолсон чигтээ ээлж дараалан шал дэвсэж хөнгөн үсэрцгээлээ. Алцайсан төрхөө алдалгүй эгэлгүй хурдан туулай лугаа дэгдэж Зоя-н зүг шунан тачаадав.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

157

ISBN:

9789919972943

Нийтлэгдсэн:

2023-11-16

Зохиолч:

А. Яруун

Нийтлэгч:

А.Яруун

Хамаарагдах ангилал

Унших хувилбар:
7,850₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!

Ижил төстэй номнууд