Цагаан бороо

Одоогоос зуугаад жилийн өмнөх түүх. Хууч ярианд үндэслэж бичсэн, баримтат уран сайхны зохиол болно. Баруун хязгаарын ард түмэн энэ үед нэн хэцүү хүнд амьдралыг туулсан юм. Баруун талаас хуйхуу, хунхууз, хасгийн дээрэмчид байнга довтлон түйвээж, дотоодын үймээн самууны хөлд нэрвэгдэж, чоно борооноор гэгчээр элдэв муу явдалтай, зальт хүмүүс идэвхжин, хятад худалдаачид өр зээлээр дөнгөлөн авч байв. Эгэл олон дарлагдаж, харанхуй мунхагийн мананд төөрч, улс орон эзэнгүй мэт байх үед Засагт ханы Долоон хөх чоно гэгдэх 7 эр нэгдэн тэмцэж буй эмгэнэлт тэмцлийн тухай өгүүлнэ. Тэдний олонхи нь хорлогдож, нэгийг нь хятад худалдаачид амьдаар нь шатаажээ. Мөн Баруун лам гэгдэх Дамбийжа, Засагт хан Содномравдан, Цэрэнгомбожав, Хатанбаатар Магсаржав, Хамба гэгээн, Торгуудын Балт ван, Торгуулын өвгөн Сэцэн ван зэрэг олон түүхт хүмүүсийн дүр гарна. Зохиолыг уншсан: Б.Дархансүх

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

16+

Хуудасны тоо:

ISBN:

978-9997-874-153

Нийтлэгдсэн:

2021-11-18

Зохиолч:

Б. Наминчимэд

Нийтлэгч:

Б. Наминчимэд

Аудио номын урт:

12цаг 8минут

Аудио номын хэмжээ:

1001 MB

Санамж: Та энэхүү номыг худалдан авсанаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!