Цэцүүхэй

Энэхүү Цэцүүхэй ном нь хэвлэгдэн гарсан даруйдаа Монголын Зохиолчдын Эвлэлийн оны шилдэг бүтээл Алтан өдийн шагналыг хүртэж, уншигчдийн дунд шуугиан дэгдээсэн юм. Уг номонд хүн байгалийн харилцан шүтэлцээг зөн совин, ёр билэг сүлэлдүүлэн бичсэн нэн сонирхолтой сэтгэлгээний бүтээл юм. Хөвсгөл нутагт төрж өссөн зохиолчийн мэдрэмж зөвхөн тэндхийн зохиолчдод байдаг тайга-ийн ай хэмнэл, сонирхол татуулан цааш дагуулах илбэ шид мэт хачин сонин үзэгдэл, энэ бүхэн зохиолыг улам ч сонирхол татам болгож, гэнэтийн учрал, үл тааварлах үйл явдал бүхнээр сүлэгдэн хөврөх ажээ. Тайгад амьдардаг нэгэн отгын дэрсхэн гурван жаал Цэцүүхэй, Дураан, Минжиг гурав Судас голын уснаас загас шүүрдэн шидлэсээр голын эргийг мөнгөрөн гябалзтал загасаар дүүргэснээр судас голын цутгал Цэнхэр нуурын эзэн савдаг Загас ээж хилэгнэнэ. Цэцүүхэйгийн эмээ Цэцүү домгийн удган Аюух эмээ гурван хүүхэд дээр ирж зэмлэн хашхирч тараахад Цэцүүхэйд үхсэн загасны нүд хөдөлж харагдан, улмаар хүү муужран унана. Аюух эмээ онгодоо хөлөглөн Загас ээжээс аврал гуйж дүрсгүй жаалуудын гэмийг цайруулан өршөөхийг гуйснаар нэгэн зууртаа хүүхдүүдийг лусын эзний хилэгнэлээс аврана. Тийн хэдий ч хүүхдүүд болоод Цэцүүдийн омгийнхны хувь заяа, аж амьдралд хачин жигтэй санаанд оромгүй үйл явдлууд үргэлжлэх болно. Энэхүү номыг МУСТА М.Батмагнай уншсан бөгөөд номын эхний хэсгийг Сонор мялаах цаг-Youtube сувгаас сонордон сонсох боломжтой.

Ангилал:

Орчин үеийн уран зохиол

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-04-12

Нийтлэгч:

Ц. Ганболд

Аудио хувилбар

₮12,000

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд