Удвал

...Шинэ мянганы эхэн үед амьдарч байгаа хорьхон настай гурван найз бүсгүй Удвал, Сарнай, Цагаан-Уулын харгис нийгэмд биендээ өмөг түшиг болох гэсэн нөхөрлөл, барьцгүй амьдралд живэхгүйн тулд зомголоос ч атугаа зуурсан турьхан гарууд, хүмүүний үнэт чанараа гээхгүйн төлөөх гэх шивнээ ярианууд, тэдний халуунаараа нулимсыг уншигч эргэцүүлэн дүгнэх учиртай. Хөдөө сумаас дөнгөж оюутан болоод ирсэн Удвалд эр хүний дүүрэн, дүрэлзсэн хайраа өгсөн ч өнөө цагийн хавтгайрсан зовлон, айл гэрийн гал голомтыг сүйрүүлж буй хорт хавдраар эхийгээ алдахгүйн тулд компанийн эзэн эмэгтэйнхээ зугаа тачаалын барьцаагаар хайртай бүсгүйгээ орхиж буй “Буянжаргалууд” өнөөдөр олон болсон. Мөн аймаг сумынхан, хөдөөгийнхний айлссан халуун харилцаан дээр л дэнжигнэж байгаа Монгол үндэстний дээд үнэт зүйлс буюу зовж зүдэрсэн хэнийг ч өргөж босгодог уужим тэнүүн, өрөвч нинжин, амь халуун сэтгэлийг олон дүрүүдээр тод гаргаж, туужийн уншигч нарт “Ээ ашгүй, туслах хүн гараад ирлээ” гэж дуу алдуулам бичжээ. Сум орноосоо гавьтай хол яваагүй Удвалын ижий Сүрэн, арван жилийн ангийн охин Наранцэцэг, мөн Удвалд хар багаасаа дурлаж, хайртай бүсгүй нь хотоос жирэмсэн ирсэн ч хөөгдөн туугдан усыг нь зөөж, түлшийг нь ойртуулж, хань бараа болсоор байгаа Болд, оюутан ахуйн нэг тасгийн найз Уянга гээд олон дүрүүдээс жинхэнэ монгол сайхан хүмүүсийн үнэр ханхална. Мэдээж туужийн гол дүр Удвал ар араасаа ирсэн зовлонгийн өмнө сөхрөх үү, түүнд амь шигээ хайртай байсан ч баян бүсгүйг аргагүйн эрхээр дагасан Буянжаргал эргэж ирсэн үү, Удвалын амин найзууд Сарнай, Цагаан-Уул ямар замаар цааш явах бол гээд үйл явдлууд шохоорхол төрүүлж байгааг та өөрөө олж уншаарай. Аудио бүтээлийн нийт урт: 4цаг

Ангилал:

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-04-28

Нийтлэгч:

Б. Дэлгэрцэцэг

Аудио хувилбар

₮10,000

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.

Ижил төстэй номнууд