Үлисс II

Үлисс II

ДЭД ДЭВТЭР ... эмэгтэйн нүд өнөөх залуугийн айдсыг олж харахуйд тэрхүү харуусал түүнийг айлгав. Өмнө нь айж байсан ч өдгөө тэр баярланам. “О’ Хэйр бариачийн татлага холын эргээс илгээгдсэн” эсэхийг түүнээс тэр асуухад, эмэгтэй гэмшингүй санаа алдан ийн хариулруун: “ Бариач О’ Хэйр тэнгэрт хальсан”. Энэ үгийг дуулаад залуу гунигт автаж гэдэс нь эвгүйрхэв. Эмэгтэйн хэлсэн бүх зүйл түүний найзыг залуу насандаа талийгаач болсонд харуусал төрүүлж, батлан хэлэхийг хүсээгүй Эзний шударга зөв ухаанд талархмой. Ертөнцийн Эзэн сайхан сэтгэл, асар олон зар түгээгчдийн хамт өөрийгөө бүрэн зориулж, ариун байшинд орж, өвчтэй эрийн гар хөлд тос түрхсэнээр тэр залуу нэг их зоволгүй Бурхан болсон гэдгийг эмэгтэй хэлэв. Тэгэхэд тэр хүссэн, хүсээгүй асрагчаас, талийгаачийг чухам ямар үхлээр нас барсныг асуутал, өнөөх нь ийн хариулруун: 3 жилийн өмнө Чилдермасыг ирэхэд, Мона арал дээрх хавчнуудын дунд үхсэн байсан гээд бүхнийг чадагч Эзнээс түүний хонгор сүнсийг өөрийн мөнхийн орондоо авахыг гуйсан” гэжээ. Бүсгүйн гунигт яриаг сонсмогц, тэрбээр малгайгаа барьж дуугүйхэн шал ширтэв. Тэр 2 огтхон ч хөдлөхгүй, хэн хэндээ эмгэнэл илэрхийлэн хэсэг зуур зогслоо...

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

18+

Хуудасны тоо:

378

ISBN:

978-99929-1-657-5

Нийтлэгдсэн:

2021-11-16

Зохиолч:

Жэймс Жойс

Нийтлэгч:

О. Чинбаяр