Үүлэн хээтэй орчлон

Үүлэн хээтэй орчлон

Энэ жил хорин наймтай Бадамлянхуа Танданжаадынд амьдарсаар гурван жилийг үджээ. Эр, эмхэний ч нүд булаам энэ сайхан бүсгүйн дуудах нэр нь Бадам аж. Хүрээний зах бараадан ганц үнээний дэлэн шувтарч тарчигхан суудаг асан Тамжид авгайн ганц охин байсан юм. Арван зургаатайдаа охин хэр тааруу айлд хадамд гарсан ч түүнд тэнгэр үр хүүхэд заяасангүй. Нөхөр нь хар Дамчаа гэж гучаад насны, чадахгүй байж морины наймаа эргүүлсэн дампуу эр байгаад хэдхэн жилийн дараа гэнэтхэн хатгалга өвчнөөр бурханы оронд оджээ. Хадам эх нь Бадамлянхуаг голомт залгах ганц үр ч төрүүлсэн юмгүй, эр нөхрийнхөө толгойг залгисан, сувай эм хэмээгээд төрхөмд нь хоосон буцаасан юм. Амьдрал юуны учир өөрт нь тийм хатуу хандсаныг Бадам үл ухаарна. Хадмынхаасаа ганц баадан хувцастай гэртээ эргэж ирсэн Бадам дараа жил нь хайрт ижийгээ алдав. Санаж сарвайх ахан дүүс муутай ганц бие бүсгүйн хээр хавийн харцуул бууж мордон үйлийг нь үзнэ. Нэг л өдөр бүсгүй Хүрээ орж амь зуухаар шийдэж, нутгийн чинээлэг айлаас шар тэргийг нь хөлслөн нүүж одсон аж... Аудио бүтээлийн нийт урт: 17цаг 10мин

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2021-01-28

Зохиолч:

Б. Шүүдэрцэцэг

Нийтлэгч:

Б.Тогтохбаяр

Аудио номын урт:

17.4 цаг

Аудио номын хэмжээ:

956.5 MB

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.