Харвардын оюутнууд хэрхэн суралцдаг вэ?

Харвардын оюутнууд хэрхэн суралцдаг вэ?

Амжилттай суралцахын нууц, арга замыг тайлбарласан бичиг ном өнөөг хүртэл тоо томшгүй олон хэвлэгдсэн ч үнэндээ амархан тайлагдах нууц гэж байдаггүй ажээ. Орчин үеийн хүмүүсийн нэг том дутагдал гэвэл аливаа том амжилт, ололтод ганцхан удаагийн оролдлогоор хүрэх гэдэг болсон явдал. Өнөөдөр нэг ном шагайж харсан болоод л маргааш нь суутан болчих юм шиг сэтгэх болж. Яг үнэндээ сайн зөв боловсрол эзэмшин, ирээдүйд амжилт гаргах эсэх маань бидний хичээл зүтгэлээс л шалтгаалах билээ. Боловсролтой болохын жинхэнэ зорилго бол бусдын тархи оюунаас урган гарсан санаа бодлыг тэр хэвээр нь хуулбарлаж, утга учиргүй их мэдээллийг толгойдоо чихэх явдал огтоос биш юм. Бид оюун ухаанаа зөв хөгжүүлж, зан араншингаа сайнаар төлөвшүүлж, илүү баялаг, тэгш дүүрэн амьдралыг бүтээхийн тулд л суралцах ёстой. Залуус маань өнөө маргаашийг аргацааж зөвхөн дүнгийн төлөө явах бус, өөрийн болон өрөөлийн аз жаргал, цаашлаад улс нийгмийнхээ сайн сайхны төлөө сурч хөдөлмөрлөх хэрэгтэй.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

13+

Хуудасны тоо:

0

ISBN:

Нийтлэгдсэн:

2018-06-14

Зохиолч:

О. Бат-Эрдэнэ

Нийтлэгч:

О. Бат-Эрдэнэ

Унших хувилбар:
10,450₮
Санамж: Та энэхүү номыг худалдан авсанаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mplus аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!