Яаж хурдан адуутай болох вэ?

Танд, Яаж хурдан адуутай болох вэ? Яавал сайн уяач болох вэ? гэж бодогдож байвал та жинхэнэ эрэл хайгуул хийж, сонирхож, зорьж байгаа юм байна. Морь уяна гэдэг зугаа цэнгэл, цол гуншин төдий зүйл биш ээ. Бусад улс оронтой адил даяарчлалд хөл тавьж буй үндэстний бусдаас ялгарах нэг онцлог язгуур соёл юм. Сайн морь, сайхан морь, хурдан морь хоорондоо адилгүй ээ. Малчин хүн өөрийн гэсэн онцлогтой хурдан адуутай болохыг хүсдэг ч зорьсон доо хүрсэн нь цөөхөн байдаг. Тэр цөөхөн хүний шандас зааж, ухаан ширээж буй болгосон хурдан адууны түүхээс “Яаж хурдан адуутай болох вэ?” ном бүрдэв. Та энэ номоос юуны түрүүнд хүн байх, зорьсондоо хүрэхийн тулд шаргуу байх, адууныхаа бэлчээр өвс ус нь тохирсон эсэхээс эхлэн гарсан төлийн удам угшлыг анзаарч, цаашид яавал зөв болох зэргийг зүрх сэтгэлээрээ мэдрэх болно. Ингэснээр унаган монгол ахуй, монгол төрх, монголын гэх орчлонг та өөртөө буй болгоно. Таныг хүлгийн тэнгэр ивээг!. Бүтээлийн нийт урт: 5 цаг Зохиолыг уншсан: Ардын жүжигчин Г.Равдан Найруулагч: Б.Жамбалдорж, С.Даваадорж Зураач: Э.Гансүх М+ апп дээрээс шууд худалдан авч сонсоорой

Ангилал:

Амьдрал, амжилт

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

ISBN:

Нийтлэгдсэн:

2019-12-17

Нийтлэгч:

Ш. Ганхуяг

Аудио хувилбар

₮12,000

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.