“Жигүүртнээс дээгүүр” цомог
“Жигүүртнээс дээгүүр” цогц цомог нь 15 дуутай, гитарын 1 аязтай, дуунуудынхаа үгний утга, түүхийг тайлбарласан номтой. Номны нэрийг мөн цомогт орсон дуугаар нэрлэсэн. Монголын түүх, уламжлал, соёлын талаар сонирхолтой тоо, баримттайгаас гадна зохиогчийн өөрийн үзэл бодол, иргэний байр суурийг илэрхийлсэн бүтээл билээ. Номны бүлэг болгон нь нэг дууг өгүүлэх бөгөөд түүний зургийг зураач “Бумбардай” Н. Эрдэнэбаяр энэ номонд тусгайлан зориулж бүтээсэн юм. Цомгийн ерөнхий утга санаа нь монголын үе үеийн сэхээтнийг нэгдэж Эх орныхоо төлөө хүчин зүтгэхийг уриалсан болно.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
13+
Хуудасны тоо:
0
ISBN:
978-99978-2-037-2
Нийтлэгдсэн:
2020-05-26
Зохиолч:
Т. Бат-Оргил
Нийтлэгч:
Т. Бат-Оргил
Аудио номын урт:
58минут
Аудио номын хэмжээ:
40 MB
Хамаарагдах ангилал
Ижил төстэй номнууд