Миний мэдэх Язид ба Зинедин Зидан

Миний мэдэх Язид ба Зинедин Зидан

Александр Дюма, Жан Пол Сартр, Гектор Берлиоз зэрэг эрхмүүдтэй энгийн нэгэн хөл бөмбөгчин алдар нэрийн зиндаанд зэрэгцэн ирнэ гэдэг том хүндлэл шүү. Өөрийнхөө салбартаа манлайлагч байгаад зогсохгүй түүхийг шинээр бичиж, он цагийн эрхээр хуудас бүрийг нэмж өөрчлөн эрх дураар зүггүйтэх эрх, хүн бүрд олдохгүй хувь тохиол юм. Мишель Платини, Альфредо Ди Стефано, Жорж Бест, Гарринча, Франц Беккенбауэр, Диего Марадона, Иохан Кройф, Пеле зэрэг алдартнуудтай зэрэгцэн хүн төрөлхтний хамгийн агуу спортын амьд домог болж түүхэнд мөнхрөх нь яасан их аз, ямар их дундаршгүй авьяас түүнд заяагаа вэ. Тэрээр 1998 онд Францын ялгаварлан гадуурхсан үндэстнүүдийг нэг туг дор нэгтгэсэн шинэ засгийн хувьсгалч, улсынхаа бүх цаг үеийн хамгийн агуу тамирчин, тив улс хоорондын олон улсын цом бүрийг авахын тулд өөрийгөө бүтээсэн хүн юм. Тэр хүн бол Зинедин Зидан. Энэхүү ном нь хөлбөмбөгийн амьд домог Зинедин Зиданы тамирчны карьер болоод дасгалжуулагчийн агуу түүхэн замналын талаар өгүүлэх бөгөөд сонирхолтой тоглолт, агшин бүрийг багтаасан спорт сонирхогч хэн бүхний шимтэн унших ном юм.

Ангилал:

Намтар, дурсамж

Насны ангилал:

0+

Хуудасын тоо:

217

ISBN:

978-9919-24-943-4

Нийтлэгдсэн:

2021-06-14

Нийтлэгч:

Г. Амаржаргал

Зөвхөн Mplus апп дээр татах, унших боломжтой.